Хубэй мужийн хөл хориог маргааш цуцлана

БНХАУ-ын эрх баригчид маргааш буюу гуравдугаар сарын 25-наас Хубэй мужид тогтоосон хорио цээрийн дэглэмээ цуцалж, зорчих хөдөлгөөнийг нээж байна. Гэхдээ Ухань хотын хувьд хорио дөрөвдүгээр сарын 8 хүртэл үргэлжилнэ.  

Тус мужийн Эрүүл мэндийн улсын хорооноос бүс нутагт тархвар судлалын нөхцөл байдал сайжирч эхэлсэнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ. Шинэ төрлийн коронавирусийн анхдагч голомт болсон Ухань хот, Хубэй мужид нэгдүгээр сарын 23-наас зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж 70 сая хүн хөл хорионд орсон юм.