Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 46 сүм хийдийг хаана

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сүм хийд, мөргөлийн газруудад шалгалт хийжээ. Энэ үеэр 46 байгууллага хуулийн байгууллагад бүртгэгдээгүй хууль бус сүм хийдийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тогтоогдлоо. Түүнчлэн тусгай зөвшөөрлийг нэг сүмийн нэр дээр авсан боловч салбар байгуулан ажиллаж байгаа есөн сүм хийд байна. Зарим сүм хийдүүд нь зөвшөөрөлд заасан хаяг байршилд үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж байна.

Хан-Уул дүүргийн 6 дүгээр хорооны Нүхтийн 31-81 тоотод үйл ажиллагаа явуулж байгаа “Ватиканы католик шашны төлөөлөгчийн газрын харъяа МС Тереза эх ахмадын асрамжийн төв” нь орон гэргүй 22 иргэнийг байрлуулж байгаа боловч холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй байжээ.