Амьжиргааны түвшин доогуур 2500 өрхөд халдвараас урьдчилан сэргийлэх багц өгнө

Амьжиргааны түвшин доогуур өрхөд халдвараас урьдчилан сэргийлэх багц олгохоор болжээ. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс бусад хэлтэстэй хамтран амьжиргааны түвшин доогуур 2500 өрхөд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх багц олгохоор болсон байна. Улмаар Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга нарт дүүргийнх нь эмзэг бүлгийн иргэдэд олгох урьдчилан сэргийлэх багцыг өнөөдөр өгчээ.

Уг багцад олон удаа хэрэглэх амны хаалт таван ширхэг, хоёр ширхэг гарын саван, 10 ширхэг витамин, халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалт хэрэглэхэд анхаарах зөвлөмж зэрэг багтсан байна.