БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Консулын хэлтэс өнөөдрөөс ажиллахгүй

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам болон тус яамны Консулын хэлтэс 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхой хугацаанд Консулын үйлчилгээ үзүүлэхгүй болохоо мэдэгджээ. 

Иймд итгэмжлэл, иргэдийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээг Пусан дахь Консулын газар цахимаар явуулах тул ЭСЯ-ны Пусан хотод суугаа Консулын газрын 051-465-9996, 010-4966-7103 утсаар холбогдон мэдээлэл авахыг зөвлөсөн байна. Харин виз сунгуулах хүмүүс ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464, 010-2723-3464-т хандахыг сануулжээ. 

Энэхүү шийдвэрийг гаргасан шалтгаан нь Монгол Улсад Сөүлийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 вирусийн халдвар илэрсэнтэй холбоотой аж.