Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтоор 500 машин нүүрс тээвэрлэнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр 4-р сарын 1 хүртэл Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлтийг хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм. Тодруулбал Гашуун сухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээ хүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангаад байна. 

Тээврийн хэрэгслийн компани болон жолооч нар өөрсдийн аюулгүй бэлэн байдлыг хангаж ажиллана. 

-С зөвшөөрөл

-Эрүүл ахуйн дэглэм, ажиллах журам батлан мөрдүүлнэ

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлыг ханган ажиллана

-Жолооч нарыг урьдчилсан болон хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулна

-Мэдээлэл харилцааны тасралтгүй үйл ажиллагааг бий болгоно

-Тээвэрлэлтийн тусгай маршрутыг гаргаж мөрдүүлэх

-Тээврийн хэрэгслийг маршрутын бус замаар явуулахгүй, ачаа тээвэрлэлтийн бүх үе шатанд хяналт тавих

-Жолоочийн хувцас хэрэглэл, бусад зүйлсийн хангалтыг хянах

-Халуурсан, ханиасан, амьсгал давчидсан үед эмнэлэгийн байгууллагад хандах зэргийг онцгойлон анхаарна.

Түр журамд заасан шаардлагыг хангасан нэр бүхий компаний жолооч нар, нарийн зохион байгуулалт дор, тодорхой квотоор тээвэрлэлт хийнэ.