Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 61 хүнээс CoVid19 илрээгүй

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан монголд COVID-19 халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл " COVID-19-ын халдвар дэлхийн 164 оронд тархсан байна. Шинээр 14 оронд өвчлөл нэмэгдсэн.

Европын орнуудад буюу Норвеги, Итали, Испани, Дани, АНУ, Итали, ХБНГУ, Францад өвчлөл өндөр тархацтай хэвээрээ байна.

Манайд өчигдөр шинэ гурван тохиолдол бүртгэгдсэн. Сөүл-Улаанбаатар хоёр зорчигч Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг эмэгтэйд илэрсэн. Бүх хавьтлуудыг авч тусгаарлан тандалт шинжилгээ хийж байгаа. Тэд тусгай үүргийн онгоцоор УОК-ийн шийдвэрээр ирсэн иргэд.

Тэд өвчлөл өндөртэй газраас ирсэн учраас эрсдэл өндөртэй гэж тооцоолж байсан. Ирсэн зорчигчид бүгд маск зүүн хоол хүнс идээгүй, өөр хоорондоо яриагүй. Тархвар судлалын хувьд эрсдэлгүй.

БНСУ-аас ирсэн хоёр тохиолдол хоёулаа эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байсан. Тиймээс эмнэлгээр явахаас илүүтэй утсаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахыг анхааруулж байна. Эрүүл мэндийн чиглэлээр 24 цагийн утаснууд ажиллаж байгаа. Яаран эмнэлэгт хандах нь өөрийгөө эрсдэлд оруулж байгаа зүйл гэдгийг анхааруулья.

Гараа сайн угаа, дархлаагаа сайн дэмжих, тайван байх, унтаж амрахыг ЭМЯ-наас цуврал зөвлөмжүүдээрээ хүргэж байгаа.

Голомт болон ойрын хавьтал бүгд тусгаарлагдсан шинжилгээ оношилгоо хийж байгаа.

Нисэх баг, онгоцоор ирсэн бүх хүнийг тусгаарлан аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар гурван онгоцоор ирсэн бүх хүнийг тусгаарлан хянаж байгаа. Тархвар судлалын судалгаа хийж байгаа гурван онгоцоор ирсэн иргэдийг онгоц тус бүрээр нь тусгаарласан, холиогүй.

Монгол Улсын хилээр орж ирж байгаа хүмүүсийг хянах үүрэг ЭМЯ-нд байдаггүй” гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Тусгаарлан ажиглах ажиглалтад нийтдээ 2239 хүнийг авч ажилласан. Тусгаарлан ажиглалтад өнөөдрийн байдлаар 1330 иргэн байна. Өнгөрсөн хугацаанд 230 сэжигтэй тохиолдлыг бүртгэж шинжилгээ хийсэн. Онош батлагдсан 4 тохиолдол байна. Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 256 зорчигч ирсэн. ХӨСҮТ-д шаардлагатай иргэдийг тусгаарлан 63 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Бусдыг ажиглалтад авч хянаж байна.

Берлин –Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 231 иргэн ирсэн. ХӨСҮТ-д хүмүүсээ авсан. Диализад орох шаардлагатай нэг иргэнийг Цэргийн төв эмнэлэгт аван бусдыг Амар зочид буудалд ажиглалтад авсан.

Цэргийн төв эмнэлгийг бүрхэн тусгаарлаж тухайн эмнэлэгт үзүүлж байсан 570 орыг бусад эмнэлгүүд рүү шилжүүлсэн.

БНХАУ-аас уламжлалт анагаах ухааны чиглэлээр хэрэглэж байгаа эмийн жорыг бид өчигдөр авсан. Бид энэ чиглэлээр заавраа батлуулсан”

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 11-нд батлагдсан Франц иргэний тохиолдлыг 88 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Франц иргэний хавьтлуудын давтан шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.

3 сарын 15-д ХӨСҮ-д тусгаарлагдсан нэг Баян-Өлгийд тусгаарлагдсан нэг иргэний нэг гээд хоёр хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.

Гуравдугаар сарын 16-нд ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан тандалт судалгаа хийгдэж байгаа.

Онгоцоор ирсэн иргэдийн тухайд 16-нд БНСУ-аас ирж тусгаарлагдсан хоёр, Франц Улсаас дамжин ирж тусгаарлагдсан нэг нийт гурван тохиолдлын шинжилгээнд коронавирус илэрч монгол хүнд батлагдсан тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ. Эдгээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 111 хүнийг тусгаарлан үүнээс 61 хүний шинжилгээг хийж хариу гаргасан. Коронавирус илрээгүй. Үлдсэн ойрын хавьталд шинжилгээ хийж байна. Бүх иргэдийг ажиглалтад авч

Түргэвчилсэн оношлуураар онгоцоор ирсэн 43 хүний шинжилгээг хариу гаргаж үзлээ. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Эхний мэдээлэл болгож авах оношлуур бидэнд байгаа нь ажил хөнгөлж байгаа

Гурвуулаа эмэгтэй 37, 50-60 гаран насны эмэгтэйчүүд байгаа. Үүнд онцгой анхаарч эмчилгээ, хяналт эхэлсэн.

Францын биеийн байдал, сэтгэл санаа өөдрөг байгаа.

Тэр мэдээлэл түрүүлж гаргасан хүнийг өөрийг нь олж илрүүлж шүүе” гэв.