Дональд Трампын шинжилгээний хариу сөрөг гарчээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчилсан Бразилын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч CoVid19 вирусийн халдвараар өвчилсөн нь тогтоогдсон. Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонаругийн хамтаар Цагаан ордонд зочилсон албаны хүн халдвар авсан тухай мэдээлэл гарсны дараа олон нийтийн зүгээс Трампыг шинжилгээнд хамрагдахыг шаардаж эхэлсэн юм. Дональд Трамп эхэндээ биеийн байдал хэвийн байгаа тул сорьц өгөх шаардлагагүй хэмээн цааргалж байсан ч сайн дурын шинжилгээнд хамрагджээ. Улмаар Ерөнхийлөгчид хийсэн вирусийн шинжилгээн сөрөг гарсан тухай Цагаан ордноос мэдээллээ.

Ерөнхийлөгч Жайр Болсонаругийн шинжилгээ ч мөн халдваргүй гэж гарсан.