Шинэ бүтээлийн 25 патент олгожээ

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд он гарснаар  шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 70 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ.

Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 18 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байжээ. Түүнчлэн тус газраас мөн хугацаанд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 бүтээлд патент олгосны 25 нь шинэ бүтээлийнх, 23 нь бүтээгдэхүүний загварынх байсан байна.

Шинэ бүтээлд олгосон патентыг олон улсын ангиллаар авч үзэхэд тав нь хими, төмөрлөг, тав нь хүний хэрэгцээг хангах зүйл, дөрөв нь барилга, уул уурхай, дөрөв нь механик инженер, гэрэлтүүлэг, халаалт, зэвсэг, тэсрэх бодис, долоо нь бусад ангилалд хамаарч байгаа юм байна.