Архивын ерөнхий газар иргэдэд цахимаар үйлчилж эхэллээ

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн зарим байгууллагад иргэдэд цахимаар үйлчилж эхэллээ. Тухайлбал, Архивын ерөнхий газар иргэдэд цахимаар болон утсаар үйлчилж байгаагаа мэдэгджээ. 

Уг мэдэгдэлдээ "Архивын ерөнхий газраас үзүүлж буй үйлчилгээ, архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэдээ, мэдээллийг цахимаар болон дараах утсанд холбогдож авах боломжтой. Мөн Архивын ерөнхий газарт биечлэн ирэхгүйгээр архивын лавлагааг байгууллагын www.archives.gov.mn цахим хуудсанд хандаж онлайнаар захиалж болно. Хэрэв Үндэсний төв архиваас лавлагаа авах өргөдөл, хүсэлт гаргах бол ҮТА-ын бичиг хэрэг [email protected], бусад асуудлаар [email protected] цахим шуудангаар тус тус ирүүлнэ үү.

Архивын холбогдолтой бүх төрлийн мэдээлэл 1800-1205

Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт 77002055

Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөө 77002046

Архивын ерөнхий газрын бичиг хэргийн ажилтан 77002096

Үндэсний төв архивын бичиг хэргийн ажилтан 77002043

Архивын ерөнхий газарт ирж үйлчлүүлэх тохиолдолд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан хорио цээрийн дэглэмийн үед баримтлах эрүүл ахуйн зөвлөмжийг мөрдөнө үү" гэжээ.