Ч.Хүрэлбаатар: Арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хувийг буурууллаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зээлийн хүүтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавирусын тархалттай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. 

У.Хүрэлсүхийн Засгийн газар эдийн засгийн бодлогыг зөв явуулах тал дээр нэлээд анхаарал тавьсан. ААН-үүдийн өмнө тулгараад байгаа асуудалтай уялдуулаад хүү нь дээрээ тодорхой хэмжээний өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаагаа Банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ Засгийн газрын хуралдаанд оролцох үеэрээ хэллээ. 

Өнөөдөр Монголбанкы Мөнгөний бодлогын хороо хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Энэ нь Засгийн газрын явуулж байгаа бодлоготой нийцэж байгаа. 

Монголбанк боддлогын хүүгээ 11 байсныг нэг пунктээр буулгасан. Мөн банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргалаа. 

Ингэснээр эдийн засаг руу нэлээд их хэмжээний мөнгө гаргах боломжийг бүрдүүлж өгч байна.