Өвөлжилт хүндэрсэн аймгуудад 3.8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй олгохоор боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн аймгуудын асуудлыг хэлэлцжээ. Улмаар өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3.8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй олгохоор болжээ.

Мөн 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдах юм байна. Үүнээс гадна нэр бүхий аймаг, нийслэл, сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдал, Үндэсний аврах бригад, нөөцийн салбар, цагдаагийн байгууллагад фургон, хөдөлмөр хамгааллын хувцас зэргийг өгөхөөр болжээ.Түүнчлэн өнгөрсөн оны сүүлийн хагаст гамшгийн голомтод ажилласан алба хаагчдын томилолт, урамшуулал зэрэгт шаардагдах хөрөнгийг гаргахаар болсон байна.