“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа. "Хурд" хамтлаг нь олон улсад тархаад байгаа коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс улсын хэмжээнд онцгой дэглэм тогтоогоод байгааг хүндэтгэн ийнхүү онлайн тоглолт зохион байгуулсан бөгөөд тоглолтынхоо дундуур хандивын аян өрнүүлж, цугларсан мөнгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөхөө илэрхийлсэн билээ.

Ийнхүү "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтод цугларч буй хандивын хэмжээ 240 сая төгрөг хүрчээ.