“COVID-19”-ын шинэ тохиолдлын 80 хувь нь БНСУ, Итали, Иранд гарч байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Орон бүр өөр өөрийн онцлогт тохируулан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. АНЭУ-д коронавирусийн тохиолдол цөөхөн байгаа ч өнөөдрөөс эхлэн 4 долоо хоног сургууль, цэцэрлэгийнхээ үйл ажилагааг зогсоож байгаа

Нэгдүгээрт хүн амын бөөгнөрөл энэхүү өвчлөлтийг тархаах үндсэн шалтгаан болж байна.

Хоёрдугаарт өвчлөл гарсан бүс нутагт аялсан тохиолдол нь цаашдаа өөрийн эх оронд халдвар авчирч байна. Тиймээс ЭМЯ-наас нэгдүгээр сарын 6-наас эхлэн өвчлөл гарсан бүс нутагт аялж, зорчихгүй байх гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл иргэд аялж зорчих асуудал тасрахгүй байна. Өвчлөл бүртгэгдсэн 76 оронд аль болох зорчихгүй байхыг ард иргэддээ дахин сануулмаар байна.

Гураьдугаарт өвчлөл бүртгэгдсэнээс хойш маш өндөр тархалттай байна. Манай эрсдэлт бүлгийн хүмүүс буюу өндөр настан, сахарын өвчтэй, хавдартай хүмүүсийн нас баралт их байна. Өндөр хөгжилтэй АНУ-д гэхэд л энэ өвчлөлөөр нас барах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Иймд энэхүү өвчлөл нэгэнт ороод ирвэл хүчин мөхөсдөнө гэдгийн тод жишээг харуулж байна. Бас тайвширч болохгүй. Сингапур улс өвчлөл бүртгэгдсэнээс хойш эхний  хэдэн тохиолдлыг барьж авч сайн эмчилсэн. Сүүлийн 16 хоног өвчлөл бүртгэгдээгүй тайван орны жагсаалтад орж байсан. Гэвч Сингапурт өнөөдрөөс дахиад өвчлөл бүртгэгдэж байна. Тиймээс өвчлөл орж ирээгүй гэж тайвширч болохгүйг энэ өвчлөл харуулж байна" гэлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-ын мэдээгээр дэлхийн 72 улсад COVID-19-ын халдварын нийт 90870 тохиолдол бүртгэгдэж 3112 нас барсан байна.

Сүүлийн 24 цагт Андор, Иордан, Марако, Португль, Тунис, Саудын Араб зэрэг 8 оронд халдвар бүртгэгдсэн.

Сүүлийн 24 цагт БНХАУ-д 130 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 20-ноос хойших хамгийн үзүүлэлт болж байна. 31 нас баралт зөвхөн Хубэй мужид гарсан.

БНХАУ-д дэгдэлт хязгаарлагдаж нийт сэжигтэй тохиолдлын тоо буурч 129 болсон.

Шинэ тохиолдлын 80 хувь нь БНСУ, Итали, Иранд гарч байна.

COVID-19 улирлын томуугаас хэд хэдэн онцлогоор ялгаатай. Томуу ихэвчлэн шинж тэмдэг илрээгүй хүнээр дамжин халдварладаг бол COVID-19 халдвартай хүмүүс эсрэгээрээ шинж тэмдэгтэй хүмүүс халдвар тархааж байна.

БНХАУ-д бүртгэгдсэн нийт тохиолдлын 1 хувь нь шинж тэмдэггүй байсан. Гэхдээ шинж тэмдэг 2 хоногийн дараа илэрсэн. 2 дахь ялгаа нь COVID-19 улирлын томуугаас илүү хүнд явцтай. Улирлын томуугийн нас баралтын хувь 1-ээс доош хувь байгаа бол COVID-19-ын нас баралт ойролцоогоор 3.4 хувьтай байна.

Одоогоор COVID-19-ын эсрэг вакцин байхгүй. Улирлын томууг хязгаарлах, таслан зогсоох гэсэн ойлголт байхгүй боломжгүй зүйл. Эрт зөв хариу арга хэмжээ авсан үед COVID-19-ын халдварыг хязгаарлах боломжтой харагдаж байна.

Дэлхийн хэмжээнд хувийн хамгаалах хэрэгслийн хомсдол асуудал болоо байна. ДЭМБ-аас эхний ээлжинд хасаг сая гаруй багц хувийн хамгааллын хэрэгслийг 27 оронд хувиарлаад байна. ДЭМБ-ын тооцоогоор сар бүр 76 сая бэлий, 98 сая амны хаалт, 1.6 сая нүдний шил шаардагдах ба хувийн хамгааллын хэрэгслийн хангамжийг одоо 40 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа” гэв.

Эрүүл мэндийн яамнаас хийж буй ээлжит хурлаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал зарим мэдээллийг өглөө.

Тэрбээр "ДЭМБ-ын зөвлөх баг ХӨСҮТ, II төв эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад ажиллан, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

ОХУ-аас туршлага солилцох, түргэвчилсэн оношлуур, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх хүсэлт тавих багийг явуулахаар бэлтгэлээ хангасан. Уг багийг Эрүүл мэндийн дэд сайд ахалж, холбогдох албаныхан явах юм. 

Жирэмсэн, 0-5 насны хүүхэдтэй эх, тогтмол эм хэрэглэдэг иргэдийн тоог гаргаж, тэдэнд чиглэсэн зөвлөгөө зөвлөмжийг тусад нь бэлтгэж байна.

Маргааш Туркийн онгоцоор ДЭМБ-аас ирүүлэх ачааг авах гэж байна. Нэгдүгээр сарын 9-нөөс 840 тохиодлыг ажиглалтад авснаас одоогийн байдлаар 461 хүн ажиглалтад байна. 

Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн гурван иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан.