Засгийн газрын хуралдаанаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн.

Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан "Хүчит шонхор" захын захирал Т.Сайнхүү тус захад худалдаа үйлчилгээ эрхлэгч лангуу түрээслэгч нарт түрээсийн төлбөрийн 50-100 хувь хѳнгѳлөлт үзүүлэх шийдвэр гаргажээ.