Авто замын тэмдэг, тэмдэглэгээг стандартад нийцүүлж шинэчилнэ

Хотын захирагч С.Амарсайхан  Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, замын хөдөлгөөн, төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудтай уулзаж авто замын хэвтээ, босоо тэмдэглэгээг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэх талаар үүрэг чиглэл өгчээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-н гэхэд авто замын босоо тэмдэглэгээг, зургаадугаар сарын 15-нд хэвтээ тэмдэглэгээг шинэчилж дуусгана.

Замын тэмдэг тэмдэглэгээг стандартад нийцүүлснээр иргэд аль гудамжаар аль зүг рүү явж байгаа гэдгээ мэддэг болох, тэр хэрээр хөдөлгөөнд оролцох чиглэл тодорхой болох боломжтой болно. Үүнийг дагаад зам тээврийн осол эндэгдэл буурах чухал ач холбогдолтой. Мөн гудамж талбайг хаягжуулснаар хотын өнгө үзэмж сайжруулах тэр хэрээр хотын соёлыг хэвшүүлэх цаашлаад шинэ түвшинд хүргэх зорилготой юм.