Дөрөвдүгээр сарын 30 хүртэл БНСУ-ын визийг автоматаар сунгаж өгнө

БНСУ-ын Хууль зүйн яамнаас визийн хугацаа дуусч байгаа гадаад иргэдийн визийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл автоматаар сунгаж өгөхөө мэдэгдсэн байна. Харин үүнд гэрээт ажилтан, аяллын шугамаар ирсэн иргэд хамаарахгүй аж.

Гэрээт ажилчид ийм асуудал тулгарсан бол БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын үйлчилгээний төвд хандан мэдээлэл авах боломжтой юм байна. Харин аяллын шугамаар ирсэн иргэд Цагаачлалын албаны 1345 дугаарт залган #7 дарж мэдээлэл авч болох гэнэ.