БНСУ-аас ирсэн 61 иргэнийг ажиглалтад хянаж байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар өдөр бүр мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн байдлаар манайд COVID-19 халдвар илрээгүй. Гэхдээ эрсдэл өндөр байгааг албаныхан анхааруулсан хэвээр байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдөр орой 21:45 цагт та бүхэнд мэдээлэл өгсөн. Түүнээс хойш өвчлөл нэмэгдсээр байна. БНСУ, Итали, Иран, АНУ-д өвчлөл нэмэгдсээр байна. БНХАУ-д өвчлөл тайван байгаа ч нас баралт нэмэгдсэн байна”

ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Ариунтуяа  “ДЭМБ-ын мэдээллээр хоёрдугаар сарын 26-ны байдлаар COVID-19 халдварын нийт 80809 тохиолдол, БНХАУ-аас бусад улсад 2759 тохиолдол нас баралт бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна 36 улсад 2619 тохиолдол батлагдаж, 41 хүн нас барсан. Шинээр Алжир, Хорват, Австри Улсад анхны халдвар бүртгэгдсэн.

COVID-19 халдварын тархалт сүүлийн өдрүүдэд БНСУ, Итали, Иранд эрчимтэй явагдаж байгаа. Италид 322 тохиолдлоос 11 нас барсан. БНСУ-д өчигдөр 274 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барсан. Өнөөдрийн байдлаар 169 тохиолдол нэмэгдэж, 1146  болж, нас баралт 1-ээр нэмэгдсэн. Харамсалтай нь өчигдөр Монгол Улсын иргэн БНСУ-д нас барсан тохиолдол гарсан.

Иранд 95 тохиолдол, 15 нас баралт бүртгэгдээд байгаа.

Өчигдөр үдээс хойш АНУ-ын өвчин судлалын төвөөс гаргасан мэдэгдэлдээ яваандаа АНУ-д халдвар хүн амын дунд тархаж эхэлнэ. Тархах уу, үгүй нь асуулт биш хэзээ тархах нь цаг хугацааны асуудал юм. Мөн хэдэн хүнд хүнд хэлбэрийн халдвар авах вэ гэж онцолсон байгаа.

БНХАУ-д өнөөдөр 406 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Хятадын Засгийн газраас авч байгаа үйл ажиллагаа үр дүнгээ өгч тохиолдлын тоо буурсан байна” гэв.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Төв аймгийн Цээл суманд БНСУ-д аялсан өгүүлэмжтэй бага насны хүүхэд халуурсан, гүйлгэсэн мэдээлэл ирсэн. Түүний дагуу тухайн хүүхдийг ээжийнх нь хамт сумын эмнэлэгт тусгаарлан ХӨСҮТ рүү шинжилгээг нь явуулсан. Шинжилгээний хариу маргааш аглаа гарна.

Иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийн даган ямар нэгэн шинж тэмдэг илрэх юм бол өөрсдөө сайн дураараа эмнэлэгт хандан утсаар хандах нь их байгаа.

ГХЯ-наас БНСУ-д нас барсан иргэнтэй цуг амьдарч, ойр дотно байсан зургаан хүнээс шинжилгээ авсан, тандалт судалгаа хийж байгаа гэсэн. Талийгаач О нэгдүгээр сарын сүүлээр Монгол Улсад байхдаа манай томуугийн тандалтын тогтолцооны шугамаар шинжилгээ өгсөн юм билээ. Тэрхүү шинжилгээгээр улирлын томуугийн А хүрээний  H3N2 вирус тухайн үед илэрч байсан юм билээ”.

Монгол Улсын иргэд ОХУ-ын Эрхүү хотоор дамжиж нисэж ирэх тохиолдлууд байгаа. Энэ тохиолдолд ОХУ тасалбар олгон тэдгээр иргэдээс лабораторийн хурдавчилсан аргаар өчигдөр Монгол Улсын 20 иргэнд хоёр удаа шинжилгээ хийн хоёуланд нь шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэхдээ хилээр орж ирэхэд нь Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар үзлэг тандалт, судалгаагаа хийнэ.

Тэгү хотоос болон гадаадаас ирж байгаа хүмүүс хил, гаалийн ажилтан болон эрүүл мэндийн байгууллагын ажилтанд уурлах, асуумжийг буруу бөглөх зэрэг зүйлсийг гаргаж байгаа. Ялангуяа Тэгү хотоос ирсэн оюутан хуудсаа худлаа бөглөн өөрийгөө сельфидсан байсан. Түүнийг бид цагдаагийн байгууллагад өгсөн, үүнийг шалгаж байгаа. Коронавирустэй холбоотой эмнэлгийн байгууллагад хүндрэл учруулсан, худал, ташаа мэдээлэл түгээсэн 20 гаруй хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн ажиллаж байгаа.

ХӨСҮТ: БНСУ-аас ирсэн 61 иргэнийг ажиглалтад хянаж байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  “2020 оны хоёрдугаар сарын 24-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5, Орхон аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу гарсан, коронавирус илрээгүй. Хоёрдугаар сарын 25-нд Багануур дүүрэгт 2, Төв аймгийн Цээл суман 1, Орхон аймагт 1, Баян-Өлгий аймагт 1, нийт 5 сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа хийгдэж байна.

БНСУ руу яваад буцаж ирээд ажиглалтад орсон ХӨСҮТ-д 6, Асралт мед эмнэлэгт 37, аймгуудад 10, Улаанбаатарт гэрт нь 8 хүн тусгаарласан нийт 61 хүнийг  ажиглалтад оруулаад байна.

Өнөөдөр өглөө Москва-Улаанбаатарын онгоцоор Италийн Милан хотод загварын шоунд оролцоод ирсэн 6 монгол иргэн, мөн Италийн хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулж хяналтад оруулаад байна.

 “Асралт мед эмнэлэг дээр 37 хүнийг ажиглалтад авсан. Тэдэнд одоогоор шинж тэмдэг байхгүй, шинжилгээ аван хариуг нь гаргана. Ажиглалтад байгаа учраас өдөр бүр эмчийн үзлэгээр халуун хэмжиж, хянаж байгаа” гэлээ.