УОК: Хорио тавьсны дараа алдсан хугацаагаа нөхөхийн тулд Бямба гарагуудад хичээллэнэ

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд мэдээлэл хийх гэж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Батлан хамгаалахын сайд, УОК-ын дэд дарга Н.Энхболд: Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 оронд шинэ коронавирусийн халдвар тархсанаас 73 мянга гаруй өвчилж 1,873 хүн нас бараад байна. 

Шинжээчид БНХАУ-ын цагаан сарын баяр энэ өвчнийг тархахад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Энэ өвчний дамжих зам одоог хүртэл тодорхойгүй байна. ДЭМБ-аас энэ өвчний эсрэг авсан арга хэмжээнийхээ хүчийг сулруулахгүй байхыг анхааруулж байгаа. 

Манай улсаас хятадад аялаж, ажиллаж, амьдарч байгаад ирсэн 179 иргэнийг тусгаарлан шинжилгээ хийсэн. УОК-ын ажлын хэсгээс коронавирусийн халдвар Монголд орж ирэх өндөр эрсдэлтэй гэдэг үнэлгээ хийсэн. Сэжигтэй тохиолдлуудыг өвчний нууц үе буюу 28 хоног тусгаарлаж байгаа. 

Засгийн газар өнөөдрийн нөхцөл байдлыг авч үзээд гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасан байсан хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа. 

Одоогоор УОК болон Засгийн газар дээр хот хоорондын хөдөлгөөнийг хаах тухай яригдаагүй байна. Нөхцөл байдал дээр дүгнэлт хийгээд, Цагаан сар хүртэл нэлээд хугацаа байна тэр болтол ярьж болох юм. Зарим аймгууд өөрсдөө тийм шийдвэр гаргасан гэдэг мэдээлэл аваад байна. Ийм шийдвэрийг аймгууд дангаараа биш Зам тээвэр, хөгжлийн сайдтай харилцан зөвшилцөж байж гаргах ёстой байдаг. 

Гуравдугаар сарын 2-н хүртэл хичээл, сургууль ямар дэглэмээр явсан яг түүгээрээ л үргэлжилнэ. Хорио тавьсны дараа алдсан хугацаагаа нөхөхийн тулд Бямба гарагуудад хичээллэнэ. 

Мөн төгсөх ангийнхы хичээлийг яаж зохицуулахаа ярилцаж байгаа. 

Спорт заал, фитнесүүдийг хаах шийдвэр гаргаагүй. Аливаа өвчлөлийн үед биеийн дархлаа сайн байх нь чухал. Спорт заалуудад олон нийтийн хамарсан тэмцээн, уралдаан зохион байгуулж болохгүй. Найз нөхдөөрөө цуглаад дасгал хийж, тоглохыг албан ёсоор хориогүй. 

Хил гаалиа хааж байгаа явдал ганцхан Монголд ч биш дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэлсэн. Манай төсвийн орлогод нөлөөлж байгаа судалгааг бид хийж байна. Засгийн газрын зүгээ нэгдүгээрт энэ өвчнийг оруулж ирэхгүй, урьдчилан сэргийлэхэд анхаарал тавьж байгаа. Хоёрдугаарт, төсвийн орлого буурч байгааг яаж нөхөх үү, энэ үед хятадын талтай яаж ажиллах вэ гэдгийг ярьж байна. 

Төдийд өдийд нүүрсээ гаргана гэдэг асуудал одоогоор яригдаагүй байна. БНХАУ хорио цээрийн хугацаагаа гуравдугаар сарын 28-н хүртэл сунгасан. Тэгэхээр нүүрний экспорт зөвхөн манайхаас бус хятадын талаас хамааралтай болчихоод байна.