Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж байгаа юм.
Өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргасан билээ.