Манай улс БНХАУ-тай хиллэдэг хилээ маргаашнаас хаахаар боллоо

Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж маргаашнаас эхлэн БНХАУ-тай хиллэдэг хилээ хаахаар болжээ. Ингэснээр хуурай газрын болон агаарын хил хаагдаж төмөр зам, нислэгийн үйл ажиллагаа зогсох юм байна. 

ХХЕГ-ын  дарга Ж.Бямбасүрэн  "Маргаашаас эхлэн БНХАУ ба Монгол Улс хооронд зорчдог агаарын тээвэр болон төмөр замаар зорчих хөдөлгөөнөөр аль ч улсын иргэнийг нэвтрүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гаргалаа.

Монгол Улс 6,000 орчим иргэнээ авсан. Энэ өдрөөс хойш хилийн боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн зогсоож байна.

Өнөөдөр сүүлийн нислэг хийгдэнэ".