ОСКАР 2020:

92 дахь удаагийн Оскарын наадмын 6 төрөлд нэр дэвшээд байсан Parasite кино нийтдээ дөрвөн шагналыг өөрийн болгож "Шилдэг кино" болж, түүхэнд шинэ хуудас үлдээлээ. 

Өнгөрсөн жил Мексикийн найруулагч Альфонсо Куароны Roma кино "Шилдэг гадаад хэл дээрх кино", "Шилдэг найруулагч" шагналыг хүртэж байсан бол энэ жил Parasite кино тус шагналуудыг хүртэж түүх давтагдлаа. 

Oscar 2020 шагналтнууд

1. Шилдэг кино - Шимэгч
2. Шилдэг эрэгтэй дүр - Жоакин Финикс (Даажигнагч)
3. Шилдэг эрэгтэй туслах дүр - Брэд Питт (Холливудад нэг удаа)
4. Шилдэг эмэгтэй дүр - Ренее Зеллвегер (Жүди)
5. Шилдэг эмэгтэй туслах дүр - Лаура Дерн (Гэрлэлтийн түүх)
6. Шилдэг найруулагч - Бон Жүн Хо (Шимэгч)
7. Шилдэг хөгжмийн зохиолч - Хилдур Гуднадоттир (Даажигнагч)
8. Бүрэн хэмжээний шилдэг хүүхэлдэйн кино - Тоглоомын түүх 4
9. Гадаад хэл дээрхи шилдэг кино - Шимэгч
10. Шилдэг эх кино зохиол - Хан Жин Вон, Бон Жүн Хо (Шимэгч)
11. Шилдэг баримтат кино - Америк үйлдвэр
12. Сэдэвлэгдэж бичигдсэн шилдэг кино зохиол - Тайка Вайкики (Жожо туулай)
13. Киноны шилдэг дуу - Элтон Жон, Берни Таупин - Дахин хайрлаач?
14. Шилдэг зураглаач - Рожер Дикенс (1917)
15. Дууны шилдэг микс - 1917
16. Шилдэг тусгай эффект - 1917
17. Хувцасны шилдэг зураач - Жаклин Дюрран (Бяцхан эмэгтэй)
18. Шилдэг зураач - Нэнси Хэй, Барбара Линг (Холливудад нэг удаа)
19. Богино хэмжээний шилдэг хүүхэлдэйн кино - Үсний хайр
20. Шилдэг live action богино хэмжээний кино - Хөршүүдийн цонх
21. Шилдэг эвлүүлэгч - Андръю Баклэнд, Майкл Мак Каскер (Форд Ферраригийн эсрэг)
22. Шилдэг нүүр хувиргалт, үс засалт - Казухиро Цужи, Энн Морган, Вивиан Бейкер (Тэсрэх бөмбөг)
23. Дууны шилдэг эвлүүлэг - Дональд Сильвистер (Форд Ферраригийн эсрэг)
24. Богино хэмжээний шилдэг баримтат кино - Дайны бүсэд скейт унаж сурахуй