Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-6.7 градусаар дулаан байсантай холбогдуулан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10-55 см-ээр нимгэн байна.

Мөн ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс суларч байгаатай холбоотой гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд:

Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.