Хандиваар орж ирж буй хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг хилээр шуурхай нэвтрүүлж байна

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор тусламжаар ирж байгаа амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд Гаалийн байгууллага дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Тодруулбал, эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр хилээр нэвтрүүлж байгаа бол хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лиценз шаардахгүйгээр шуурхай нэвтрүүлж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, бусад улс орноос хандиваар ирж буй иргэдийн амны хаалтыг татваргүйгээр хилээр шуурхай нэвтрүүлэх нь.