Шакира, Жэй Ло нар

Флорида мужийн Майами-Гарденст “Hard Rock Stadium” цэнгэлдэхэд болсон америк хөлбөмбөгийн Супер Боул тэмцээний нээлт дэлхий даяар шуугиан тарилаа. 

Super Bowl буюу Америк хөлбөмбөгийн шувтрагын тоглолт хамгийн олон үзэгчтэй спортын арга хэмжээ болдогийн хамт урлагийн шоу, сурталчилгаагаараа алдартай. Энэ жил Super Bowl-ийн тайзыг дуучин Шакира, жүжигчин Женнефир Лопез нар эзэгнэж хагас цагийн гайхамшигтай тоглолт толилууллаа.