Коронавирусийн тархалт оргил үедээ хүрээд буурах хандлага ажиглагдаж эхэллээ

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусийн халдварын улмаас олон улсад онц байдал зарласан. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийг салбарын үйл ажиллагааг хоёр дахин эрчимжүүлэх чиглэл өгсөн. 

Монгол Улсад 3,000 ширхэг оношлуур авахаар болсон бөгөөд хоёр долоо хоногийн хугацаанд нийлүүлнэ

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица: Олон улсын эрүүл мэндийн дүрмийн онц зөвлөл хуралдаж, шинэ коронавирусийн халдварыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа. Ийнхүү нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, хүнээс хүнд халдварласан. Хоёрдугаарт, Африкаас бусад тивд тохиолдол бүртгэгдсэн. 

Шинэ коронавирусийн тархвар зүй, дэгдэлтийн муруйг ажиглахад тархалт оргил үедээ хүрээд буурах шинжтэй байна. Гэхдээ дүгнэн хэлэхэд арай эрт байгаа юм. 

БНХАУ-аас бусад 18 улсад бүртгэгдээд байгаа нь нийт халдварын 1 хувьтай тэнцэж байна. Одоогоор бусад улс оронд 89 тохиолдол бүртгэгдэн, баталгаажсан.

ДЭМБ-ын зөвлөмжид:

Дэлхийн улс орнууд аялал ,худалдаанд хязгаарлалт хийхгүй байх, 

Мэдээ, мэдээллээ хуваалцах, 

Хөгжил буурай орнуудад зориулан онц байдлыг зарласан хэмээн онцолжээ.

Монгол Улсад 3,000 ширхэг оношлуур авахаар болсон бөгөөд хоёр долоо хоногийн хугацаанд нийлүүлнэ. 

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээ: 2020.01.31-ний өдрийн 10:00 цагийн байдлаар