Н.Номтойбаяр: Би УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ.  Хуралд 59 гишүүн оролцсоноос 32  нь Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн бол 27 нь дэмжээгүй байна. Гэсэн ч шийдвэрийг баталгаажуулах УИХ-ын тогтоолын төслийг олонх нь дэмжээгүй аж. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас хоёр цагийн завсарлага авчээ. 

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэдгээ мэдэгдлээ.