Төрийн болон нутгийн золголтуудыг хязгаарлана

Улсын Онцгой комисс өнөөдөр 13:00 цагт хуралдаж, Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх буюу сар шинийн барилдаан, золголтыг хэрхэн хийх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Хуралдаанаар төрийн болон нутгийн золголт, байгууллагын золголт, олныг хамарсан цагаан сар хийхийг хязгаарлах зөвлөмж гаргахаар хэлэлцэж байна.

Түүнчлэн Улсын онцгой комиссоос шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоон цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байгаа билээ.