Казахстан улс хилийн боомтоо хааж, Хятадын иргэдэд виза олгохоо больжээ

Казахстан улс Хятадтай хиллэсэн хилийн боомтоо хаах шийдвэр гаргасныг тус улсын Засгийн газрын зүгээс мэдэгдлээ. Одоогоор уг вирусын халдвар бүртгэгдээгүй байгаа ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай гэж үзжээ.

Энэ сарын 29-нөөс эхлэн Казахстан, Хятадын хоорондох автобусны хөдөлгөөнийг зогсоосон байна. Түүнчлэн хоёрдугаар сарын 1-нээс эхлэн суудлын галт тэрэгний маршрутыг зогсоох, мөн сарын 3-наас агаарын тээврийг зогсоох шийдвэрийг тус тус гаргажээ. Мөн шинэ төрлийн коронавирусээс сэргийлэхийн тулд Хятад улсын иргэдэд виза олгох асуудлыг зогсоосон байна.