Монгол Улсаас БНХАУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрууд өндөржсөн бэлэн байдалд ажиллаж байна

Шинэ төрлийн коронавирусийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор БНХАУ-д суугаа манай улсын дипломат төлөөлөгчийн газрууд өндөржсөн бэлэн байдалтай, уртасгасан цагаар ажиллаж байна.

БНХАУ-д байгаа монгол иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дараах дипломат төлөөлөгчийн газрын аль нэгт хандаж бүртгүүлэхийн зэрэгцээ мэдээлэл зөвлөгөө авна уу.

Шуурхай утас:

Бээжин дэх ЭСЯ-15210304468,

Хөх хот дахь ЕКГ-15754936989, 04714902262,

Шанхай дахь ЕКГ-13162982707, 13162982596, 2168473255,

Эрээн дэх КГ-15647964334