Коби Брайант охины хамт нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа

Дэлхийн сагсан бөмбөгийн бүх цаг үеийн домгуудын нэг NBA буюу Хойд Америкийн сагсанбөмбөгийн лигийн талбайд 20 улирал "Лос-Анжелес Лэйкерс" багийн төлөө зүтгэхдээ 18 удаа NBA-ийн бүх оддын тоглолтод сонгогдож, 5 удаа NBA-ийн аварга авч байсан, 2008 оны NBA-ын "Үнэ цэнэтэй тоглогч", Оскарын шагналт, NBA-ийн бүх цагийн үеийн оноо авалтын IV бичигддэг Коби Бийн Брайант 41 насандаа нисэх онгоцны ослоор амиа алдлаа.

Нисдэг тэргэнд өөр дөрвөн хүн явсан ба нэг ч хүн амьд үлдээгүй байна. Зорчигчдын дунд түүний хоёр дахь охин 13 настай Жианна Мариа Оноре Брайант  байжээ. Жианна аавынхаа үргэлжлэл болон сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг байсан. Коби дөрвөн охины аав бөгөөд бага охин нь 2019 оны зургадугаар сард мэндэлсэн юм. "Sikorsky S-76 helicopter” гэх хувийн нисдэг тэргээр зорчиж явсан ба ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Нүдээр харсан гэрчүүдийн хэлж байгаагаар нисдэг тэрэг маш хурдтай нисч, толгод мөргөн сүйрч, шатсан гэнэ. Осол Калифорнийн Калабасас хотын ойролцоо болжээ.

Коби Брайант нь эхнэр Ванисса Брайант болон охид болох Жианна, Наталиа, Бианка мөн саяхан төрсөн Капри нарынхаа хамт амьдардаг байсан юм.