ОХУ-аас долоон галт тэргийг монголд нийлүүлжээ

ОХУ-ын "Брянск"-ийн үйлдвэрийн 2ТЭ25КМ гэдэг 6.5 мянган тн ачаа чирэх хүчин чадалтай нийт долоон уурын галт тэргийг  "Трансмашхолдинг" компани Монголд нийлүүлжээ.

Эхний хэсэг нь энэ сарын 9-нд, үлдсэн нь 10-нд Улаанбаатарт ирсэн тухай "Сделано у нас" сайтад мэдээлсэн байна. Уг сайтад мэдээлснээр, тэдгээр уурын галт тэргийг Монголын цаг уурт тохируулан өөрчлөн сайжруулсан гэжээ. Тухайлбал, тоосны нэмэлт хамгаалалт, агаар шүүгчийн шинэ систем, дизель- генераторыг хянах орчин үеийн микропроцессор зэргийг суурилуулсан аж.