НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 19-нд явагдана

НӨАТ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг нэгдүгээр сарын 19-ний Ням гарагт 18:40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 12 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны нэгдүгээр сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байна.