Сурагчдын амралтыг энэ сарын 20 хүртэл сунгалаа

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг 7-14 хоног сунгах хүсэлтийг БСШУСЯ-нд хүргүүлсэн билээ. Тэгвэл  Засгийн  газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг долоо хоногоор сунгаж,  энэ сарын 20 хүртэл хойшлуулахаар болжээ. Цаашид томуу, томуу төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдал ямар байхаар шалтгаалан дахин сунгах эсэхийг шийдвэрлэх юм байна.