Тэтгэврийн зээлийг тэглэх талаар Засгийн газар хуралдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид дэвшүүлсэн мэндчилгээндээ ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, зөвлөмж гаргасан тухай мэдэгдсэн нь олон нийтэд хүрсэн.

Тэтгэврийн зээл тэглэх асуудлаар Засгийн газраас УИХ-д хуулийн төсөл өргөн барих тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрөгч долоо хоногт мэдэгдэж ажлын хэсэг байгуулагдсан, ажлын хэсгийг өөрөө ахалж байгаа талаараа мэдээлсэн нь ард иргэдэд нэлээд итгэл төрүүлсэн.

Тэтгэвэр авдаг 400 мянга гаруй ахмадаас 236 мянга нь буюу 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байдаг аж. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх талаар Засгийн газар ээлжит бус хурлаараа яг одоо хэлэлцэж байгаа юм байна.