Цагдаагийн байгууллага цахим гарын үсэг нэвтрүүлжээ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд цахим гарын үсэг нэвтрүүлэн ашиглаж байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас мэдээллийн шуурхай байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх, цаасан суурьтай баримт бичгийн эргэлт, зардлыг бууруулах зорилгоор цахим гарын үсэг тээгч 460 ширхэг “Е токен” төхөөрөмжийг худалдан авч, дижитал шилжилт хийх ажлын эхлэл болох цахим гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад баримт бичигт 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цахим гарын үсэг хэрэглэж эхэллээ.