АУ-ны доктор, МУ-ын тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор П.Одончимэгийг Алтангадас одонгоор шагналаа

“ЛЮКС МЕД” ЭМНЭЛГИЙН ИХ ЭМЧ П.ОДОНЧИМЭГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

Ард   түмнийхээ   эрүүл   мэндийн   төлөөх   ариун   үйлсэд   бие   сэтгэлээ   зориулан ажиллаж,  эрүүл мэндийн салбарт олон жил, үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөр бүтээлийг Төр, засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медиалиар шагналаа. Энэ үеэр Анагаах ухааны доктор, МУ-ын тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Пунцагийн Одончимэгийг Төрийн дээд одон медаль болох Алтангадас одонгоор шагнасныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гардуулсан юм.

Анагаах ухааны доктор, МУ-ын тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор П.Одончимэг нь Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгээс ажлын гараагаа эхэлж, Шастины нэрэмжилт улсын гуравдугаар төв эмнэлэгийн "Уушги судлалын тасаг"-ийн их эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд өдгөө "Люкс мэд" эмнэлгийн дотрын их эмчээр ажиллаж байна. Түүний эрүүл мэндийн салбарт тасралтгүй 23 жил үр бүтээлтэй ажиллаж байгааг Төр засгаас ийн өндрөөр үнэлж, Төрийн дээд одон болох Алтангадас одонгоор шагнажээ.