Маргааш буюу арванхоёрдугаар сарын 31-ний үдэш болох “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүний дараа 18 чиглэлд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд Сүхбаатарын талбайд баярын цэнгүүн болохоос гадна мөсөн хотхоныг нээн ажиллуулж буй.

Шинэ жилийн баярын цэнгүүн өндөрлөсний дараа буюу 12:30 цагаас том оврын 18 автобус, 18 чиглэлд Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолоос иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.