Австралид олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөжээ

Австралийн Виктория мужид ойн түймрийн улмаас нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаатай холбоотойгоор тус мужийн оршин суугчид болон амрагчид багтсан олон арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Агаарын температур Цельсийн 40 хэм давж, хүчтэй салхи дэгдэж, дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа тул даваа гарагт ноцтой аюул нүүрлэж болзошгүй гэж Онцгой байдлын газрын мэргэжилтнүүд анхааруулжээ. Зүүн Гиппсленд дүүрэгт байгаа хүмүүсийг даваа гарагийн өглөө гэхэд нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй гэж Онцгой байдлын газрын дарга Эндрю Крисп мэдээлжээ.

Австрали даяар 100 гаруй гал түймэр дэгдсэн хэвээр байгаа юм. Хамгийн том хэмжээний түймрүүд Шинэ Өмнөд Уэльс мужийн Сидней хотын ойролцоо дэгдэж байна. Сидней хотод шинэ жилийн өмнөх өдөр болох ёслолын буудлагыг цуцалж, үүнд зарцуулагдах хөрөнгийг гал түймэртэй тэмцэхэд зориулахыг уриалсан өргөх бичигт 250 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ. Өнгөрсөн онд ёслолын буудлагад дөрвөн сая ам.доллар зарцуулсан байна.