Хоёрдугаар сарын 1-нээс шилжилт хөдөлгөөнийг зогсооно

2020 оны зургаадугаар сард Монгол Улсын Их хурлын сонгууль болно. Сонгуулийг угтаж УИХ сонгуулийн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Шинэ батлагдсан хуулиар өмнөх сонгуулиудаар гарч байсан иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой маргаан гарах боломжийг хааж өгсөн гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа. Бөөнөөр нь нүүлгэн шилжүүлэх явдлыг "царцааны нүүдэл" гэх албан бус ч нэр томъёо үүссэн. Ийм царцааны нүүдлийг ирэх оны хоёрдугаар сарын 1-нээр хязгаарлаж, шилжилт хөдөлгөөнийг зогсоосон заалт УИХ-ын сонгуулийн хуулинд оруулсан юм.