Сонгуулийн хуульд хэсэгчлэн хориг тавихыг хүслээ

УИХ-ын сонгуулийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болжээ. Тодруулбал, ШИНЭН болон Хилийн чанд дахь монголчуудын зөвлөл, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн холбоо, "Цахим өртөө" ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийж, сонгуулийн хуульд хэсэгчлэн хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүссэн юм.

Тэд гадаадад байгаа иргэдийг сонгуульд санал өгүүлэхгүй байх нь хүний үндсэн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан үйлдэл гэдгийг хэлж байв. Тиймээс энэ асуудлыг Ерөнхийлөгч болоод Сонгуулийн ерөнхий хороонд хандана гэв. 

Манай улсын 220 мянга гаруй иргэн 41 улсад ажиллаж, суралцаж байгаа аж.