Монголын мал 70 саяд хүрчээ

Мал тооллогын урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улс 70 сая 949 мянга 900 толгой малтай болжээ. Ингэснээр өмнөх оноос Монголын мал 4.5 саяар өсжээ. Үүнээс адуу 4.213.800, үхэр 4.751.700, тэмээ 472.400, хонь 32.258.700, ямаа 29.253.400 болжээ.

Энэ онд таван хошуу мал тавуулаа өсөлттэй байсан байна. Өөрөөр хэлбэл, ямаа 2.1, хонь 1.7 саяар өссөн бол үхэр 378, адуу 273, тэмээ 12 мянган тоо толгойгоор өсжээ.