Жастин Бибер шинэ уран бүтээлээ гаргана

Дуучин Жастин Бибер шинэ уран бүтээлийнхээ танилцуулга видеог Зул сарын баярын бэлэг болгож сонсогчиддоо хүргэж, шинэ цомгоороо уран бүтээлдээ эргэн ирж буйгаа мэдэгдлээ. Түүний шинэ дуу “Yummy” нэртэй ба ирэх нэгдүгээр сарын  3-нд цацагдах аж.

Мөн тэрбээр 2020 оны тавдугаар сараас эхлэн есдүгээр сар хүртэл АНУ-ын 45 хотоор аялан тоглолт хийх болсноо ч зарлаад амжжээ.