Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Оюу Толгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолтой холбогдуулан Засгийн газар ажлын хэсгээ байгуулж байгаа гэдгийг өнгөрсөн долоо хоногт хэлсэн.

Тэгвэл “Оюу Толгой”-н хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” болон “Rio Tinto” компаниудын хувьд Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. 

Ингэснээр, хоёр тал ажлын хэсгийн багаа бүрдүүлж байгаа бөгөөд удахгүй хэлэлцээний ширээний ард суух бололтой.