2019 оны НӨАТ-ын баримтыг нэгдүгээр сарын 8-ныг дуустал бүртгэнэ

2019 оны НӨАТ-ын баримтыг 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийг дуустал бүртгэхийг "Гааль татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв" - өөс мэдээллээ. Мөн энэ оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны 1 дүгээр улиралд олгохтой холбоотой ebarimt системийн хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхийг шалгахыг анхааруулсан байна.