“All I Want for Christmas is You” 25 жилийн дараа жагсаалтыг тэргүүлжээ

Жил бүрийн шинэ жилийн баяраар дэлхий дахинаа эгшиглэдэг, шинэ жил, зул сарын баярын сүлд дуу гэж болохоор дуу бол дуучин Mariah Carey-ийн “All I Want for Christmas is You” дуу билээ.

Энэхүү дуу нь 25 жилийн өмнө анх сонсогчдын хүртээл болж байсан ч өчигдөр “Billboard”-ийн шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүллээ. Өмнө нь хамгийн дээд тал нь гуравдугаарт бичигдэж байсан тус дуу нь 1994 онд Mariah Carey-ийн “Merry Christmas” цомогт багтаж байжээ.