НӨАТ: 10 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын арваннэгдүгээр сарын сугалааны тохирол өчигдөр "Боловсрол" телевизээр орон даяар шууд явлаа. Энэ удаагийн тохиролд  2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 12 дугаар сарын 14-ний 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 26,307,511 баримт  хамрагдсан. Тохирлоор 10 сая төгрөгийн 1 азтан, 5 сая төгрөгийн 20 азтан,1 сая  төгрөгийн 228, 100 мянган төгрөгийн 2380, 30 мянган төгрөгийн  23602 баримт тохиролд таарч, нийт 26,231 иргэн азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 50933630 байсан бөгөөд супер азтан тодорсонгүй.