БНСУ-д хууль бусаар оршин суугчдад сайн дураар буцах өршөөлийн хугацаа зарлагджээ

БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд сайн дураар буцах өршөөлийн хугацаа зарлагджээ. Тухайлбал, хууль бусаар оршин суугч гадаадын иргэд өнөөдөр буюу 2019 оны 12-р сарын 11-нээс 2020 оны зургаадугаар сарын 30 хүртэл сайн дураараа нутаг буцсан тохиолдолд Солонгост дахин нэвтрэх боломж олгох аж. Ингэхдээ

1.Хуулийн хариуцлага оногдуулахгүй, хилээр дахин нэвтрүүлэх хорио тавихгүй

2. Сайн дураараа гарсан тодорхойлолт хийж өгч, заасан хугацааны дараа 90 хоногийн C-3 виза олгож, дахин хилээр нэвтрэх боломж олгоно

2019.12.11 - 2020.03.31 хооронд гарах мэдэгдэл хийсэн тохиолдолд гарсан өдрөөс хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх эрхтэй

2020.04.01 - 2020.04.30 хооронд гарах мэдэгдэл хийсэн тохиолдолд 4 сарын дараа дахин виз мэдүүлэх эрхтэй

2020.05.01 - 2020.05.31 хооронд гарах мэдэгдэл хийсэн тохиолдолд 5 сарын дараа дахин виз мэдүүлэх эрхтэй

2020.06.01 - 2020.06.30 хооронд гарах мэдэгдэл хийсэн тохиолдолд 6 сарын дараа дахин виз мэдүүлэх эрхтэй.

3. Дахин орж ирэх виз мэдүүлэхдээ ① Цагдаагийн газрын тодорхойлолт ② Сүрьеэгийн шинжилгээний хариу хавсаргаж өгөх шаардлагатай.

4. Хөдөлмөрийн гэрээгээр (E-9) орж ирэхээр нэрээ байршуулахад шаарддаг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад хамрагдах боломж олгоно

5. Шаардлагыг хангасан тохиолдолд улирлын чанартай хөдөлмөр эрхлэх, хэлний бэлтгэл, хөрөнгө оруулалтын зэрэг виз мэдүүлэх боломж олгоно

6. 1 удаагийн аяллын виз (C-3, 90 хоног)-ээр орж ирээд хугацаандаа буцвал олон удаагийн виз олгох боломжтой ажээ.

Дашрамд сануулахад сайн дураар гарахаас өмнө www.hikorea.go.kr руу нэвтэрч Солонгос дахь гэрийн хаягаа мэдэгдэх ёстой юм.