Хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй эрэн сурвалжлагдаж байгаа 233 эцэг, эхийн нэрийг зарлалаа

Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ШШГЕГ-тай хамтран хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй эрэн сурвалжлагдаж байгаа 233 эцэг, эхийн нэрийг зарлалаа. 

Хүүхдийн эрхийг зөрчиж, хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй эцгүүдийн тоо нэмэгдсээр байгаа тул Олон Улсын Хүний Эрхийн Өдрийг тохиолдуулан ийнхүү нэрсийг нь зарлажээ. 

Тухайлбал, 2018 оны байдлаар улсын хэмжээнд 91503 өрх толгойлсон эцэг, эх байгаагаас 72000 гаруй нь эмэгтэйчүүд байна. Иймд МЭХ, ШШГЕГ-тай хамтран хүүхдийн мөнгөн тэтгэмжээ төлөлгүй, тэдний эрхийг зөрчиж буй хариуцлагагүй эцэг, эхийн нэрсийг зарлав.

Эхний ээлжинд эрэн сурвалжлагдаж буй 233 иргэний нэрсийг зарлаж байгаа бөгөөд цаашид ШШГЕГ-тай хамтран Зөрчлийн тухай хууль болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тэтгэмжээ төлөхгүй эцэг эхийн хариуцлагын талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж.