Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу "Мөнгөн мод-2019" тайз, дэлгэцийн оны шилдэг уран бүтээлчийг шалгаруулах гэж байна.

Тус наадам нь уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах замаар өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч шалгаруулах зорилготой юм.

  • Нэр дэвших номинаци:
  • Тайз, дэлгэцийн найруулагч
  • Тайз дэлгэцийн жүжигчин
  • Тайз, дэлгэцийн зураач
  •  Хөгжимчин
  • Дуучин
  • Бүжигчин
  • Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч

Шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

Уран бүтээлчийн дэлгэрэнгүй анкет;

Эрх бүхий болон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт;

Уран бүтээлийн жагсаалт;

Шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэх үндэслэл, туурвисан бүтээлүүдийн онцлог, үр дүн, ач холбогдол;

Тухайн онд улс болон олон улсын тэмцээнд оролцож амжилт гаргасан бол холбогдох гэрчилгээ, батламжийн хуулбар

Нэр дэвшсэн уран бүтээлчийн мэргэжлийн ур чадварыг илэрхийлэн батлах зорилгоор видео, аудио бичлэг, CD, фото зураг, бусад баримт ирүүлж болно.

Нэр дэвшигчдийн баримт, бичгийг 2019 оны арванхоёрдугаар сарын 24-ний дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт ирүүлнэ.