2020 оноос давхар автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явна

2020 онд нийслэлийн иргэдэд давхар автобус үйлчилж эхлэх гэж буйг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг хэллээ. Нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор нийслэлд тодорхой тооны давхар автобус явуулах зорилттой байгаа аж.

Сонирхуулахад, БНСУ-ын нийслэл Сөүл хотноо 2015 оноос эхлэн давхар автобус явж эхэлсэн байдаг. Энгийн автобус 30 суудалтай байдаг бол давхар автобус түүнээс хоёр дахин их буюу 72 суудалтай. Суудлын тоо ихэссэнээр нэгэн зэрэг олон тооны үйлчлүүлэгчийг тээвэрлэх боломжтой болж, ажил эхлэх болон тарах үеийн ачааллыг багасгахад ихээхэн нөлөөлөх ажээ.